Бакугийн “Их дуулга”-д манай зургаан жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-06 10:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” /Гранд слам/ тэмцээн энэ сарын 10-12-нд болох бөгөөд уг тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзнэ.

Тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч, ур чадвараа сорих юм. “Их дуулга-Баку 2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д “Чиндао Гран при” тэмцээний аварга Г.Хэрлэн, 73 кг-д “Мастерс” тэмцээний мөнгөн медальт Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д дэлхийн залуучуудын аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Харин манай эмэгтэйчүүдээс Ази тивийн аварга Ц.Наранжаргал -78 кг-д барилдах юм.

Д.Өлзий  

相关新闻