1700 малчин ноосны урамшуулал хүртэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДХонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчдад “ноосны урамшуулал” олгож эхлээд байгаа. Энэ урамшуулалд Дорнод аймгийн 1700 малчин хамрагдах юм байна. Тэд 419 мянган тонн ноосыг үндэсний үйлдвэрт тушаажээ.
Улсаас “ноосны урамшуулал”-д 22.6 тэрбум төгрөг хувиарласан нь одоогоор Монгол банкаар дамжин малчдын дансанд орж эхлээд байна. Малчдын зарим нь ноосны урамшууллаа хуримтлалдаа нэмэрлэж, оюутан хүүхдүүддээ зарцуулдаг бол энэ хавар олонх нь малынхаа өвс тэжээлд зарцуулна гэсэн хариултыг өгч байгаа юм. Энэ нь Дорнод аймгийн ихэнх суманд хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбоотой.
Б.Туяа