Гал унтраах ангийн алба хаагчид газартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-05 00:18:16

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэс сумын гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид хашааны газартай болжээ.

Тэс сумын Засаг дарга захирамж гарган гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 20 алба хаагчид гэр бүлийн хамтын харилцааны зориулалтаар тус бүрд нь 700м2 газрыг эзэмшүүлэхээр болжээ. Ийнхүү албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацаан зорилтын хүрээнд эхний ээлжинд өөрийн гэсэн хашааны газартай болсон алба хаагчид газрын тухай хуульд заасны дагуу газрын гэрчилгээгээ аваад байна. Дашрамд өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс суманд хойд бүсийн сумдыг хамарсан Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийг байгуулсан билээ. Тус анги нь Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат зэрэг суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, обьектын гал, ой хээрийн түймэр, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг анги юм.

Б.Мягмарсүрэн

 

相关新闻