Н.Төгсцогт дэлхийд 27-д эрэмбэлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Лондонгийн олимпийн наадам болон ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин “King Tug“ хэмээх Н.Төгсцогт найм дахь ялалтаа байгуулж, дэлхийд чансаагаараа 27 дугаарт эрэмбэлэгдээд байна.
Тэрбээр Цагаан сарын Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-нд Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17600 хүний суудалтай ордонд Филиппины боксчин, 23 настай Ж.Жеминог нокаутаар ялсан юм. Энэ тулаан 10 үе үргэлжилж, Н.Төгсцогт хэд хэдэн удаа өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж илүүрхэн хожиж, улмаар КО буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч монголчуудаа баярлуулсан.
Д.Өлзий