Хөгжлийн банкны нийт зээлдэгчийг шалгахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-д олонхи болсон эрх баригчид Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч байна хэмээн үзэж, УИХ-ын даргад тус намаас мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
Түүнчлэн нэр бүхий гишүүдийг үндэслэлгүй шалтгаанаар хууль бусаар баривчилж, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагааг улс төрийн захиалгаар явуулж байгаа хэмээн үзэж, мэдэгдлийг гаргасан байна.
Мэдэгдэлд Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан шалгаж байгаа бол тус банкнаас зээл авсан бүх зээлдэгч нарыг улс төрийн үзэл бодол, нам харгалзахгүйгээр шалгаж, шудрага байхыг шаардсаны зэрэгцээ хууль бус үйлдэл, хэлмэгдүүлэлтээ зогсоо. Шаардлагатай бол бид улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрт шилжих болно хэмээн мэдэгдсэн аж.
Б.Туул