Багануур хотын Захирагчийн сонгуульд 57.72 хувиар Н.Тавинбэх ялалт байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 13:26:20

Багануур хотын Захирагчийн сонгуульд 4 хүн нэр дэвшсэнээс 57.72 хувиар Н.Тавинбэх ялалт байгуулжээ.

Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч  бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45.03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан хэмээн Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос мэдэгджээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм байна.

Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС -ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

Б.Заяа

相关新闻