Гэгээн хайрын түүх сэдэвт уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-19 22:22:06
Yesukheitumur Tumurbaatar

"Төвийн фм 96.3" радиогийн зүгээс ЕБС-ийн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Гэгээн хайрын түүх” сэдэвт уралдаанд нийт 50 гаруй бүтээл иржээ. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлийг "Төвийн фм 96.3" радиогийн хайрын зууч нэвтрүүлгээр дамжуулан сонсогчиддоо хүргэсэн байна.

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бичих ур чадварыг сайжруулах зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулсан аж. Тэмцээнд амжилттай оролцсон сурагчдад Төвийн фм 96.3 радиогийн захирал Б.Баярхүү, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын дэргэдэх “Инээмсэглэл” хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн ес дахь тэргүүн Ж.Далайцэрэн нар шагнал гардууллаа.

Тэмцээний тэргүүн байранд Хүмүүн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Д. Отгонгэрэл, Дэд байранд ХЦС-н 12-р ангийн сурагч Д.Чинзориг орсон бол удаах байранд Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн 11-р ангийн сурагч Г. Лхагва-Очир нар шалгарсан аж.

Харин Тусгай байранд Хүмүүн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч О.Оюунсүрэн, 12-р ангийн сурагч А.Занасамба болон 9-р ангийн сурагч А.Баяртуул нар тус тус шалгарсан байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻