Төв аймагт малчдад туслах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-19 21:06:22
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчиддаа туслах хандивын аяныг үргэлжлүүлэн зарлахыг төрийн болон төрийн бус байгууллага болон нийт иргэд дээ уриалаад байна. Хандивын аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж, 80 гаруй иргэд 300 сая төгрөгийн хандив өргөсөн байгаа гэнэ.

Өнгөрсөн зун, намар гантай байсны улмаас Төв аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч нийт нутгийн 80 гаруй хувь нь зудын байдалтай байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тиймээс “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж эхэлсэн бөгөөд  өвөлжилт хүндэрсэн сумдад шаардлагатай бараа материал, өвс тэжээлийг олгож эхэлсэн юм.

Энэ удаа ХХАХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар өвөлжилт хүнд байгаа Лүн суманд холбогдох мэргэжилтнүүдийн хамт өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаr 10 тонн хивэг, дулаан хувцас, элгэвч, нэмнээ болон бусад зүйлийг гардуулан өглөө.

Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивласан бол аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа тус тус хандивласан байна. Түүнчлэн Бумбардай цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдийн зүгээс тус аянд нэгдэж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻