Жолооч нар торгуульгүй татвараа төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-15 18:44:47

Авто машины татвар хураах явуулын оношилгоо, үзлэгийн төвийг Мишээл төвд ажиллуулж эхэлсэн байна.

Явуулын оношилгоо нь зургадугаар сар хүртэл ажиллах бөгөөд жолооч нар Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөн, авто машинаа оношлуулах боломжтой болж буй юм. Жолооч нар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх юм байна.

Татварын улсын байцаагч О.Золбаяр ярихдаа, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг хураан авч байна. Иргэд харьяа дүүрэг хороо харгалзахгүйгээр аль ч салбар, төв дээр очиж үйлчлүүлж болно” гэв.

Энэ сард 2 болон 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх юм. Харин өнгөрсөн сард амжиж татвараа төлөөгүй  жолооч нар энэ сардаа багтаан торгуульгүйгээр төлөх боломжийг бүрдүүлжээ.

Б.Заяа

相关新闻