Монголын боксын холбооны ЕНБД-аар Ц.Батнасан дахин сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-14 12:25:25

Өнгөрсөн даваа гарагт МҮОХ-ны байранд Монголын боксын холбооны хамт олон Бага хурлаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасанг улираан сонгожээ.

Уг хуралд оролцсон 74 гишүүний олонхийн саналаар одоо ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батнасанг ийнхүү дахин томилж ажлаа үргэлжлүүлэхээр болов. Харин Монголын боксын холбооны менежерээр ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Т.Үйтүмэнг санал нэгтэй томилов.

Ийнхүү монголын боксчид 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ болон залуучуудын УАШТ-ийг амжилттай зохион байгуулсан төдийгүй МБХ-ныхоо бүтэц зохион байгуулалтаа шинээр цэгцлэн “Токио-2020” олимпийн наадамд бэлтгэх шинэ мөчлөгт шилжин бэлтгэл сургуулилтаа базааж эхэллээ.

Д.Өлзий

相关新闻