Авьяаслаг зураачийн хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:49:25

Дорнод нутгийн авъяаслаг зураачдын нэг, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Дүрэвийн Мэлсийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө “Найрамдал” паркд сүндэрлэн бослоо.

Хөшөөний загварыг зураач өөрөө амьд ахуйдаа гаргасан байж. Алтансүх, Үүрээ, Гантөмөр нарын залуус хөшөөг бүтээж уран барималч Амгалан зөвлөхөөр нь ажиллажээ. Найрамдал паркын эх загварыг П.Мэлс гаргаж “уран бүтээлчдийн талбай” бий болгохоор амьд сэрүүндээ хөөцөлдөж байсан нь ийнхүү ажил хэрэг болжээ. Монголын дүрслэх урлагийн салбарт 45 жил зүтгэсэн тэрээр “Соёмбын тухай домог”, “Миний урлан”, “Хэрлэн гол урссаар”, “Орхоны хөндий”, “Эгэл цэрэг”, “Яргуй нүдлэх цагаар”, “Үзэмчин гоёо” зэрэг олон сайхан бүтээлийг төрүүлсэн хосгүй авъяастан байлаа. 

Б.Туяа

相关新闻