Хөдөөгийн багийн эмч нар унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:19:02

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ  Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Ихтамир, Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Өгийнуур сумын 40 багийн эмч нарт мотоцикль олголоо.

“Дөчин мотоцикль нийлүүлэх АРХААА-60/205 дугаартай тендер шалгаруулалтыг 2015 онд зохион байгуулсан. Үүнд ялсан “БШЛ” ХХК 56 000 000 төгрөгөөр 40 ширхэг мотоциклийг авчирч нийлүүлсэн” гэж аймгийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Түвшинцэцэг хэллээ. Архангай аймаг 101 багтай бөгөөд түүний 78 нь хөдөөнийх аж. 2013-2014 онд 38 багийн хүний эмчийг ийм унаатай болгожээ. Үүн дээр энэхүү 40 мотоциклыг нэмж өгснөөр хөдөөгийн бүх багийн хүний эмч нар хөл залгах унаатай болж байгаа явдал нэг талаас иргэндээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, нөгөө талаас аймгийн засаг дарга  2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн заалтыг биелүүлж байгаа хэрэг аж.                 

              Архангай аймаг Л.Булган

相关新闻