Жолооч нарыг албан татвараа хугацаандаа төлөхийг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХоёрдугаар сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлөхийг албаныхан анхаарууллаа.
Хуулийн хугацаа энэ сарын 28-нд дуусгавар болох юм байна. “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүр төлөх хуваарийг гаргасан билээ.
Жолооч нарын татвар төлөх хуваарь:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм байна.
Нэгдүгээр сард 1, 6- аар төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлөх ёстой бөгөөд 33 хувь нь л албан татварт хамрагдаад байгаа аж. Тиймээс жолооч нарыг албан татвараа хугацаандаа төлөхийг анхаарууллаа.
Л.Нандинцэцэг