Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-06 16:12:34

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд байна. Энэ хавар Дорнод аймгийн хэмжээнд 920 сурагч 12-р анги төгсөнө.

Дорнод аймгийн 17 сургуулийн 35 бүлэгт 922 хүүхэд суралцаж, өөр өөрсдийн сонгосон хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэж байна.

Сурагчид зургаан төрлийн хичээл сонгож, элсэлтийн шалгалт өгч эхэлсэн 2006 оноос хойш Дорнод аймгийн 265 сурагч дээд буюу 800 оноо авчээ.

Өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 917 сурагч өрсөлдсөнөөс найман хүүхэд дээд оноо авч байсан юм.

Б.Туяа

相关新闻