«Эв нэгдлийг эрхэмлэе» цуглаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн настан буурлууд үдээс хойш аймгийн ХД театрын зааланд цугларчээ. 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд иргэний үнэмлэхтэйгээ ирж чуулна гэж зарласан ч энэ нь зүгээр нэг чуулах, уулзах цуглаан биш хэрэг дээрээ бүтэц, зохион байгуулалтын асуудал авч хэлэлцэх хуралдаан болох хандлагатай байна.
Учир нь тус аймагт ахмадын хороо гэсэн нэг л байгууллага хэдэн арван жил үйл ажиллагаа явуулж, засгаас тэднийг харж халамжлахаар тохилог байртай болгож өгсөн. Гэтэлтүүнтэй өрсөлдөх «зүтгэлтнүүдийн холбоо» байгуулагдан ахмадын хороотой сөргөлдөж эхэлсэн. Харин 2012 оноос Монголын чөлөөт ахмадуудын холбооны дарга тус аймагт салбараа байгуулан түүний даргыг дээрээс шууд томилж, санхүүжилтийг түүний мэдэлд шилжүүлсэнээр ахмадын гурван байгууллага хоорондоо «үзэж тарж» байв. Одоо эдгээр гурван байгууллагыг нэгдмэл нэг л удирдлагатай болгох алхам хийж даргаар нь Х.Бейбитханыг сонголоо. «Шаварт орсон шарын эзэн хүчтэй», хэнийг нь санхүүжүүлэхээ одоогийн удирдлага шийднэ биз гэж хүмүүс үзэж байна.
Ш.Айзаря