"Фүкүшима"-г цэвэрлэж байгаад хорт хавдар туссан гэх залуугийн заргыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-03 15:33:28

ТОКИО./ВВС/. Газар хөдлөлт, цунамигийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон “Фүкүшима” АЦС-д гагнуурчнаар  ажилд орсныхоо дараа цусны хорт хавдар туссан гэж нэгэн залуу шүүхэд зарга мэдүүлжээ. Түүний гомдлыг Японы шүүх хэлэлцэж эхэлсэн байна.

Өдгөө 42 настай зарга мэдүүлэгч нь тус станцад цэвэрлэгээний ажиллагаа хийж байх үедээ өвчин туссан гэгдэж буй анхны хүн юм.

Тус станцын оператор болох “Tokyo Electric Power” компанийн эсрэг тэрбээр зарга мэдүүлсэн аж.

2011 онд газар хөдлөлт болон цунами болсны улмаас “Фүкүшима” АЦС-ын гурван реактор ажиллагаагүй болсон юм.

Энэ бол 1986 онд Украины Чернобылийн АЦС дэлбэрснээс хойш цөмийн эрчим хүчний салбарын түүхэнд болсон хамгийн том гамшиг билээ.

“Фүкүшима” АЦС орчмыг олон мянган ажилчин өнөө хэр нь цэвэрлэсээр байгаа бөгөөд энэ газар “нэвтрэх хориотой бүс” хэвээр байна.

Г.Доржханд

 

 

相关新闻