Бэлчээрт гарч чадахгүй малын тоо нэмэгдэж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-02 18:15:00

Дорнод аймгийн Булган сумын нутагт цасны гүний зузаан 10 см-т хүрч, мөстөж нягтарч хатуурснаас малын хөл урагдаж шархалж эхэлжээ. Мал доголсноор бэлчээрт гарч чадахгүй малын тоо нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна.

Булган суманд энэ өвөл 325 малчин өрхийн 103 мянга гаруй мал өвөлжиж байгаагаас 6 өрх нь өөр сумын нутагт оторлож байгаа. Хөдөө зэлүүд газарт явган шуургатай байгаагаас зам харгуй битүүрч байгаа гэж Булган сумын Засаг дарга Д.Базаргүр ярьж байна. Бэлчээр гаргахын тулд одоогоор таван айлд цас ярагчаар цас хагалж өгөх, малчин өрхүүдийн судалгаа, зураглалыг нарийн гаргаж, тухай бүрт нь анхааруулга өгч байгаа юм.

Ерөнхийдөө Булган сумын малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаасан ч энэ мэт хүндрэлтэй байгаа учир бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70 хувийг хэрэглэж,  сумын аюулгүйн нөөцөө дуусгаад байна. 

Б.Туяа

相关新闻