Орхон аймагт 4500 ахмад “Насны хишиг” хүртэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар аймгийн хэмжээнд насны хишиг авах ахмадуудын бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.
Өнгөрсөн сарын 24-нд Засгийн газраас “Насны хишиг” олгох журмыг баталсан. Орхон аймагт 4500 гаруй ахмад настан “Насны хишиг” авах судалгаа урьдчилсан байдлаар гарсан байна. Энэхүү бүртгэл нь 6-р сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс хойш бүртгүүлсэн иргэд ирэх онд насны хишиг авах боломжтой юм. Тодруулбал, 65-аас дээш насны ахмадуудад жил бүрийн цагаан сар болон үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” хүртэнэ. Ахмадууд бүртгэлд хамрагдахдаа өөрийн оршин сууж буй багийн Засаг даргын ажлын албаны байранд ажиллаж буй нийгмийн халамжийн ажилтанд хандах ёстой. Хэрэв тодорхой шалтгаанаар өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бүртгүүлэх гэнэ. Мөн хорих ангид ял эдэлж буй ахмадуудын насны хишиг нэрийн дансанд нь байрших аж.
Засгийн газраас баталсан журамд насны хишгийн санхүүжилтийг 2 болон 6-р сарын 25-ы өдрийн дотор “Төрийн банк”, “Хаан банк”, “Капитал банк”-аар дамжуулан олгох гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ