Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-01 14:43:15

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг үүдээ нээж хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийг барих хөрөнгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 841 сая төгрөгийн өртгөөр С.Амарсанаа захиралтай “Аригүн” орон нутгийн компани гүйцэтгэгчээр нь ажиллаж ийнхүү хүлээлгэн өглөө.

Япон улсын тусламжаар Монгол Улсад найман цэцэрлэг барьсны нэгийг Дорнод аймагт байгуулах санал санаачилгыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар гаргасны үр дүнд тус цэцэрлэг манай аймагт үүдээ нээлээ. Шинээр байгуулагдсан 15-р цэцэрлэг нь гэр хороололд байгуулагдаж буй анхны цэцэрлэг гэдгээрээ онцлог юм.

Энэ хичээлийн жилд 100-120 хүүхэд хүлээн авахаар тооцоолж бэлтгэл ажлаа хангаад тун удахгүй элсэгчдээ хүлээн авах юм байна.

Б.Туяа

相关新闻