Эрдэнэтийн үйлдвэрлэгчид түрээсийн төлбөр төлөхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНСар шинийн баярыг угтаж Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс /ХОХБТХ/ хоёр удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна
Ирэх сарын 17-19-нд “Хангарьд” спорт хороонд “Цагаан сар-2017”, 20-25 нд Спорт хорооны Б танхимд “Цагаан сар-Эрдэнэт” үзэсгэлэн худалдаа гарна. “Цагаан сар 2017” үзэсгэлэнг МҮХАТ-тай хамтрах бөгөөд оролцогч байгууллагуудын 70 хувь нь Улаанбаатар, 30 хувь нь Орхон аймгийн үйлдвэрлэгч байна. Харин “Цагаан сар –Эрдэнэт” үзэсгэлэн худалдаанд 100 хувь Эрдэнэтийн үйлдвэрлэгчид оролцоно. Энэ нь орон нутгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын хүрээнд хийж буй ажил гэж ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал хэллээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ