Завханы гал мичин жилийн алдартнууд ирэх сард тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-30 15:14:53

Завхан аймаг гал мичин жилийн оны 9 алдартнаа шалгаруулж цагаан сарын өмнө урамшуулна.

Оны алдартан шалгаруулах төслийг аймгуудын сонин, Эх орон 21.mn сайт, аймгийн телевизүүд хамтран зохион байгуулж байна. Төслийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой юм байна.

Завхан аймгийн тухайд өнгөрсөн жил анх удаагаа оны 9 алдартнаа тодруулж байсан уламжлал, туршлага бий ажээ. Энэ жил тус аймаг улс төр, боловсролын салбар, урлаг соёл, спорт, төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, бизнес, эрүүл мэнд гэсэн 19 салбараас оны алдартнуудаа тодруулах юм. Өнөөдрийн байдлаар оны 9 алдартанд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа салбар бүрт явагдаж байна.

Гал мичин жилийн алдартнууд хоёрдугаар сарын 24-ны өдөр олон нийтийн санал асуулгаар тодрох ажээ.

Дашрамд оны 9 алдартныг Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ зэрэг 12 аймагт зохион байгуулж тодруулах юм байна.  

Б.Мягмарсүрэн

相关新闻