“Усанд хөвдөг хөрш” хэмээх ховор ургамлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойно 30 гаруй километрт орших Дархан булаг хэмээх булагт ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” гэдэг нэртэй ургамал байдаг байна. 2015 онд их ширүүн бороо орсноос булгийн эхийн газрыг 5 метр гүнзгий эрэг гарган хөрсийг авч явсан ч “Усанд хөвдөг хөрш” одоо ч ургаж байгаа нь судалгааны багийнхны анхаарлыг татжээ.
Тус ургамлыг судлах ажлын хэсэг энэ сарын дундуур мөн газарт ажиллаад ирсэн байна. Ажлын хэсгийг очиход булаг нь баруун өмнө зүг рүү 10 гаруй метр урсаж хөлдсөн, булгийн усны температурыг хэмжихэд -3,5 градус байсан байжээ. Уг цэцэг нь маш жижиг үндэстэй, 10 орчим навчтай, хар ногоон өнгөтэй ургамал бөгөөд усан дотроо урсгалын дагуу ургасан байна.
Дархан булгийн ойролцоо хилэнцэт хорхой байдаг ба янгир ундалдаг голлох ус юм. Энэхүү газрын хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд Улаан тулам, Банзаддоо, Цахилдаг, федын аргамжин цэцэг, австри хавтгана, Эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг байна. Домог түүхээс улбаалан энэхүү булаг дээр эмэгтэй хүн очдоггүй агаад булгийн хөл дэх 140 см өндөр, 5.30 см диаметр бүхий тэгш хадан дээр чулуу өргөн хүндэтгэж байжээ.
Энэхүү булгийн ойролцоо нарны сүг зураг байгаа бөгөөд энэ нь хамгийн их энерги бүхий газарт эртний хүмүүс тэмдэглэдэг байсан гэгддэг. Дархан булаг нь ан амьтан ундаалахад тохиромжтой, өндөр хаднаас гарч километр урсдаг байсан бол одоо нүдэн булаг болжээ.
Дээрх ургамлыг улирагч оноос эхлэн ид ургаж байгаа үед нь үзэж судалж байгаа юм байна. 2017 оны судалгааны багт сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж, сумын Байгаль судлаач, өндөр настан Г.Дашчирэв, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Бямбацогоо, Байгаль хамгаалагч Н.Мөнхдалай, Татварын байцаагч Г.Мандах, 9 жилийн сургуулийн “Мазаалай” клубын 8 дугаар сангийн сурагч Г.Минжинсор, 5 дугаар сангийн сурагч Бадамгарав, Засаг даргын Тамгын газрын жолооч Ж.Шархүү нар ажилласан байна.
Б.Мөнхзул