Олон улсын тэмцээнд оролцох багш, суралцагч нарт дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийнхаа нэрийг дэлхийд гаргах мэргэжлийн ур чадварын Олон улсын тэмцээнд оролцохоор болсон Хөгжил политехник коллежийн багш С.Батаа, суралцагч Ц.Долгормаа нарт сургуулийн захиргаанаас хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын орон нутгийн удирдлагууд хүрэлцэн очиж, аймгийнхаа нэрийг гаргасан шилдэг багш С.Батаа, суралцагч Ц.Долгормаа нарт баяр хүргэж амжилт хүслээ.
Тэдэнд аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас Олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, тус бүр 500.000 төгрөгийн мөнгөн шагнал гардуулав.
Ховд Хөгжил политехник коллежийн сантехникийн багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч Ц.Долгормаа “Монгол ур чадвар-2017” сантехникийн мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд түрүүлж, ирэх 10-р сард Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу-Даби хотод болох Олон улсын тэмцээнд оролцохоор болсон билээ.
А.Бямбасүрэн
.