Завханы “Төгс буянт Жавхлант” хийдэд 21 лам шавилан сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-25 00:00:44

Завханы “Төгс буянт Жавхлант” хийдээс нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн шинийн найман, есөн, 15, 29-ний өдрүүдэд сүсэгтэн олонд зориулан томоохон судар, ном айлтгалыг хийж байна.

Энэ сарын шинийн найманд Маналын дончод, Маналын чого, шинийн 15–нд  Найдан чого, шинийн 29–нд сахиусууд тахих тэргүүтэн болон сүсэгтэн олны айлтгалын номыг уншиж байна. Тус хийд нь 30 гаруй лам хуврагатайгаар, түмэн олны тусын тулд буян үйлдэн өдөр бүр 10:00-16:00 цагийн хооронд өдөр тутмын хурал хурдаг ажээ. Мөн Завхан аймагт бурхны шашныг дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөдөө сумдын хийдүүдийг сэргээн, байнгын үйл ажиллагаатай болгох, боловсон хүчнээр хангах, лам болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг хийддээ шавилан суулгаж, уншлага, чойр \буддын гүн ухаан\, нэр орчуулга, ая дан зэрэг хичээлүүдээр амжилттай сургаж байна. Өнөөдрийн байдлаар “Төгс буянт Жавхлант” хийдэд 21 лам шавилан суралцаж байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻