Гэр бүлийн жүдочид зодог тайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-24 13:48:26

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг ОУХМ П.Лхамдэгд их спортоос зодог тайлах гэж буйгаа жүдо бөх сонирхогч, дэмжигч, спортын нөхөддөө удахгүй зарлах гэж байна.

Тэрбээр Азийн наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг эмэгтэй жүдоч. Түүний нөхөр олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог тайлсан билээ. Тэд хамтдаа гадаадад суралцахаар явах гэж байгаа талаар ч мэдээлэл түгээд байгаа аж.

Д.Өлзий

相关新闻