Монголын циркчдийн холбооны гишүүн хамтлагтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэдэх “Мандалговь цирк” хамтлаг Монголын циркчдийн холбооны гишүүн болж батламж гардан авчээ.
Өнгөрсөн онд тус театрын дэргэд ахмад циркчин, МУСТА Д. Мөнхбаатарын удирдлага дор түүний санаачлагаар циркийн дугуйлан хичээллэж эхэлсэн. Эх үрсийн баяраар анхны үзүүлбэрээ үзэгчдэд сонирхуулж, улмаар Монголын циркчдийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн циркчдийн наадамд оролцон дугуйлангийн сурагч А. Эрхэмбаяр, Г. Дамдинбазар нар тусгай байрын шагнал хүртсэн юм.
Эхэлсэн даруйдаа амжилт дагуулсан циркийн дугуйлан “Мандалговь цирк” хамтлагаа үүсгэж ийнхүү монголын циркийн хөгжилд хувь нэмэр оруулахаар зориг шулууджээ.
Хамтлаг энэ хавар анхны тайлан тоглолтоо Мандалговьд хийнэ. Мөн ирэх намар өсвөрийн циркчдийн улсын 3- р уралдааныг төрөлх нутгийн уугуул, алиалагч, МУГЖ Д. Батсүхийн нэрэмжит болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтлагаа ч мөн МУГЖ Д.Батсүхийн нэрэмжит болохоор зорьж байгаа ажээ.
Т. Отгонтуяа