Хүүхдийн түлэгдэлт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-23 11:49:04

Бага насны хүүхдийн түлэгдэлт Дорнод аймагт өндөр үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 40 орчим түлэгдэлт бүртгэгддэг гэсэн статистик дүн бий.

Мэргэжлийн эмч нарын яриагаар эцэг эхчүүд хүүхдээ түлэгдсэн тохиолдолд анхны тусламжийг буруу үзүүлснээс өвчнийг улам хүндрүүлдэг гэнэ. Тэд түлэгдсэн дариу дур мэдэн давс, сахар гэхчлэн гарын доорх зүйл түрхдэг ч энэ нь улам цааш хүндрэл үүсэх нөхцөл болдог гэдгийг эмч нар ярьж байсан.

Иймд анхан шатны тусламжийг эмчийн зааврын дагуу үзүүлэхийг зөвлөж байлаа. Их төлөв 2-4 насныхан халуун тогоонд түлэгдэж, тэдний 1-2 хувь нь нас бардаг байна. Сурагчдын амралтын үед түлэгдэлт ихэсдэг нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сул байгааг илтгэж байгаа хэрэг юм.

                                                                                                                                                            Б.Туяа

相关新闻