Орон нутгийн удирдлагууд гамшгийн эрсдэлийн сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-23 11:39:04
oyuka_hu@yahoo.com

Дархан-Уул аймагт “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо.

Үүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/09 тоот тушаалын дагуу зохион байгуулжээ. Уг сургалтад Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгээр ахлуулсан баг хамрагдлаа. Дэлхийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэвшүүлсэн зорилго, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагын талаар тусгасан “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг 2015 оны 3 дугаар сард Япон Улсын Сендай хотноо 187 орны төлөөлөгчид оролцсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан байдаг. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Дархан-Уул, Орхон аймгийн ОБГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хотын захирагчийн алба зэрэг байгууллагууд  хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гамшгийн давтамж, эрсдэлт хүчин зүйл нэмэгдэж байгаа нь хүн ам олноор төвлөрсөн томоохон хот суурингуудад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, сэргээн босгох төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд зайлшгүй шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Иймд сургалтад оролцогчид өөрийн хотын гамшгийн эрсдлийн менежментийн нөхцөл байдлыг Хотын индикаторын төслийг ашиглан үнэлгээ хийж сурсанд сургалтын гол ач холбогдол оршиж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻