Орхон аймгийн Засаг дарга хэлтэс, албадын дарга нартай “Хариуцлагын гэрээ” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-23 11:26:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут төрийн болон төрийн өмчит байгууллагуудын удирдлага, хоёр сумын Засаг дарга болон өөрийн орлогч нартай 2017 оны үр дүн, хариуцлага, батламж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тодруулбал, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нартай “Батламж”, Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нартай “Батламж”  Үр дүнгийн гэрээ байгуулсан юм. Мөн Засаг дарга өөрийн харьяаны хэлтэс, газар, агентлаг, албадын дарга нартай “Үр дүнгийн гэрээ”, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй  “Хамтран ажиллах” гэрээ байгууллаа.  Засаг дарга Д.Батлут гэрээ байгуулах үедээ “2017 он бол их ажлын гарааны жил. Энэ жил бид бүтээн байгуулалтын болон нийгэм, эдийн засгийн өсөлтийг  хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байна. Тиймээс үр дүнгийн болон хамтран ажиллах гэрээнд 18 арга хэмжээ туссан” гэлээ.

Үр дүнгийн болон хамтран ажиллах гэрээнээс гадна бүх байгууллагын удирдлагууд “Хариуцлагын гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд байгууллагын хэмжээнд сахилга хариуцлагыг сайжруулж, иргэдээс гарсан санал хүсэлтийг тогтмол сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн  байна. Мөн ажилгүйдэл, ядуурлын түвшинг бодитой бууруулах,  хүний хөгжилд чиглэсэн орон нутгийн бодлогыг дэмжин хамтран ажиллах талаарх заалт  тусчээ.   

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻