Хуучин өвсөө хямдруулан худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 08:44:44

Өмнөговь аймгийн 15 сумын 58 багийн нутагт өвөлжилт хэвийн байна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 5647 малчин өрхийн 2313963 мал тавтай сайхан өвөлжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Хуучин оны 110 тн өвсөн дээрээ энэ онд 100 тн өвс татаж, хуучин өвсөө хямдруулан 4500, шинэ өвсөө 6000 төгрөгөөр борлуулж байна.

Мөн хуучин 0,7 тн тэжээл дээрээ 91,4 тн тэжээлийг шинээр татаж, хорголжин 20 000, хивэг 11 000 төгрөгөөр малчид иргэддээ худалдаалж байгаа ажээ.

Аймгийн нийт нутгийн бэлчээрийн 40 хувь боломжийн, 45 хувь нь дунд зэрэг, 15 хувь нь тааруу байгаа юм. Найман сумын 31 өрхийн 13649 мал өөрийн аймгийн бусад сум, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутагт өтрөөр өвөлжиж байна.

Д.Мишигсүрэн

相关新闻