Зуунмод сумын таван өрхөд туслалцаа үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-23 07:18:10
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн оюунлаг залуучуудын төлөөлөл болох Төв аймгийн залуус төрийн бус байгууллагын санаачлагаар зохион байгуулсан “Цасны баяр” амжилттай зохион байгууллаа. Уг цасны баярын арга хэмжээн дээр “Нэгүн Хаус” ХХК-нийн залуучууд аарц, чацаргана зарж борлуулсан мөнгөөрөө эмзэг бүлгийн таван өрхөд өвлийн бэлтгэлийг хангаж өгөв.

Залуус хандивын санд цугларсан орлогоороо Зуунмод сумын гурав болон дөрөвдүгээр багийн эмзэг бүлгийн таван айлд өвлийн түлээ түлшийг бэлтгэж өгсөн юм.  “Нэгүн Хаус” ХХКомпани сайн үйлсийн аянд нэгдэж байгаа гэж тус компаны захирал Б.Үүрийцолмон хэлсэн бөгөөд тэрээр цааш хэлэхдээ “Бид Төв аймгийн Зуунмод хотын нийгмийн эмзэг бүлгийн зарим айл өрхүүдэд өвлийн хүйтнийг давахад бага ч болов тус дэм болох зорилгоор тус аянд нэгдсэн. Цаашид бид залуучуудын байгууллагатай хамтран хүүхэд, залуучуудын хөгжлийн ажлуудыг дэмжиж хамтран ажиллах болно" гэдгээ илэрхийлж байсан юм.

Өвлийн жавар тас хийсэн энэ үед халуун сэтгэлээр зовсон нэгэндээ тус болж байгаа Төв аймгийнхаа залуустаа ард иргэдийн зүгээс талархал дэвшүүлж цаашдын ажилд нь амжилтыг Цасны баяр зохион байгуулагчдын зүгээс хүсч байсан юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻