Төслийн багуудыг чадавхжуулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-23 00:58:13
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн 27 сумын болон төсөвт байгууллагуудын төслийн дарга болон нарийн, бичгийн дарга нар зэрэг нийт 120 гаруй төслийн нэгжийн төлөөлөл оролцсон сургалт боллоо.

Энэ сарын 15-нд болсон уг сургалтыг Үндэсний  хөгжлийн  газар болон Зээлийн  батлан  даалтын сан, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн төсөл, Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн доктор багш нартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар хэллээ.

Төв аймгийн Засаг даргын 630-р захирамжаар "хүний хөгжил, сайн засаглал, нийгмийн салбар, үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр, төв суурин, дэд бүтэц, байгаль орчин" зэрэг бүхий л салбарын хөгжлийг хангах төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус “Төслийн баг” байгуулж ажиллах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу чиглэл чиглэлээр төрийн байгууллагуудын орон тооны бус төслийн багууд байгуулагдсан бөгөөд тэднийг чадавхжуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг албаныхан тодотгож байлаа.

Т.Есүхэйтөмөр

相关新闻