Төв аймгийн 27 сумдын удирдлагуудтай гурвалсан гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-23 00:47:39
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн 27 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хамруулсан сургалт семинар энэ сарын 15-16 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалт аймгийн бүх шатны удирдлагуудын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бодлогын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах гэрээ хэлцэл байгуулахаас гадна мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой болсон аж.

Энэ үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай Засгийн газрын тусгай санхүүжилтийн гэрээ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон сумын босоо удирдлагатай мэргэжилтнүүдтэй үр дүнгийн гэрээг байгууллаа. Гурвалсан гэрээ байгуулснаар ирэх он жилүүдийн үйл ажиллагааны чиглэл тодорхой болоод зогсохгүй хамтран ажиллах нөхцөл бүрдэн хэмээн Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэллээ. 

Мөн орон нутгийн удирдлагуудад хандан Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат “Аймаг орон нутгийн ажил нэг сум нэг багийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тиймээс сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд сахилга хариуцлагаа өндөржүүлэн, үйл ажиллагаа бүрээ хуулийн дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэдгийг онцлон захиж байлаа.

Т.Есүхэйтөмөр

 

相关新闻