Отгон сумын хоточ банхар эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-23 00:35:04

Завханы Отгон сумын хоточ банхарын гөлөг үнэд оржээ.

Отгоны гэх тодотголтой эх эцэг талаас цэвэр цустай жинхэнэ хоточ банхарын гөлөг энд 200-300 мянга хүрчээ.

Харин цэвэр биш гэхдээ Отгон сумын хоточ банхарын эрлийзийн үр төл нь 100-аас 150 мянгаар зарагдаж байна. Улиастайд амьтдын нэгдсэн зах байхгүй хэдий ч гараас гар дамжин хоточ банхарын гөлөг эрэлт ихтэй байна.

Завхан аймгийн 81 гайхамшиг цуврал номд “Түгээмэл тархацтай 9 мал, амьтаны тухай өгүүлэх” зургадугаар ботид ноосны чанар, мах, сүүний гарцаараа алдартай Сартуул хонь, ноолуурын өндөр ашиг шимтэй Буурал омгийн ямаа, Тэсийн голын адуу, Отгоны жинхэнэ монгол хоточ банхар зэрэг 9 зүйлийн амьтан багтсан байдаг.

Б.Мягмарсүрэн

相关新闻