Энэ онд 200 гаруй айл орон сууцтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ онд “Их Базар Констракшн”, “Тод сүндрэл”, “Мон Марс”, “Сүхжин” ХХК орон сууцны барилгуудаа ашиглалтад хүлээлгэн өгснөөр Дорнод аймгийн төвд 200-гаад айл орон сууцаар хангагдана.
Өнгөрсөн онд барилгын гурван компани орон сууцны барилгаа ашиглалтад оруулснаар 110 айл өрх тохь тухтай аж төрөх боломж бүрдсэн юм.
Дорнод аймгийн төв Чойбалсан хот 13 мянга орчим өрхтэй. Үүний тал хувь нь орон сууцанд оржээ.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөл бүхий 43, зураг төсвийн тусгай зөвшөөрөлтэй 2 ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани, ААН-үүд өнгөрсөн онд л гэхэд төрийн болон хувийн хөрөнгөөр 32435.2 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь хямралтай байгаа энэ үед чамлахааргүй үзүүлэлт гэдгийг салбарынхан хэлж байна.
Б.Туяа