2076 шинэ иргэн мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-20 17:54:08

Өнгөрсөн онд Дорнод аймгийн хэмжээнд 2076 хүүхэд шинээр мэндэлжээ. Харин 0-1 насны хүүхдийн эндэгдэл 23 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 11.1 болсон байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар 2067 эх амаржиж, нийт төрсөн хүүхдийн 2076 нь амьд төрөлт байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувь буюу 106 тохиолдлоор нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй явна.

Нийт хүн амын дунд 34.8 мянган тохиолдол бүртгэгдсэний дотор халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсчээ.

Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төв, сумдын эмнэлгүүдэд амбулаториор 352.8 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 19.5 мянган хүнийг хэвтүүлэн эмчилсэн байна.

Харин насбаралтын 517 тохиолдол бүртгэгдсэний дийлэнхийг хорт хавдрын шалгаан эзэлж байгаа юм. Тодруулбал, хорт хавдрын 139 тохиолдол байгаа юм. Хорт хавдар дундаа хоол боловсруулах эрхтнүүдийн хавдар Дорнод аймагт өндөр үзүүлэлттэй байдаг.

Б.Туяа

相关新闻