Шүүх “нээлттэй” ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-18 12:56:15

Дорнод аймгийн шүүх Чойбалсан хотын алслагсан багийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хийсэн өдөрлөгийн үеэр иргэдэд шүүхийн бүтэц зохион байгуулалт, байршил, шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг өгч тэдний сонирхсон асуултад хариулав.

Хүнд зээлсэн мөнгөө эргүүлж авч чадахгүй байх, ажлаас гэнэт халагдах гэхчлэн бидний өдөр тутмын амьдралд шүүхийн оролцоо нэмэгдэж, тэр хэрээр олон нийт шүүхийн шийдвэрийн үнэн зөвийг өөр дотроо шүүн хэлэлцэх болсон. Энэ үед өөрсдийн ажил, үйлчилгээний талаар “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь үр дүнтэй ажил юм гэж аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан ярьж байлаа.

Алслагдсан багийн иргэдийн хувьд тэр бүр аймгийн төвд ирж өөрсдийн зөрчигдсөн эрхээ хаана хэрхэн хандаж сэргээлгэх, шүүхэд мэдүүлэх эрхээ яаж хэрэгжүүлэх талаар мэдлэг дутмаг байдаг байна. Газар дээр нь очиж мэдээллээ өгч, үйлчилгээ үзүүлсэнд иргэд талархалтай байв.

“Шүүх ба олон нийт” хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр шүүхийн үйлчилгээг ил тод болгож, олон нийтийн хяналтыг сайжруулна гэж үзэж байна.

Дорнод аймагт шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй анхан шатны 3, давж заалдах шатны 1 шүүх ажиллаж байна.

Б.Туяа

相关新闻