MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Аймгийн сүлд болон хөшөөний загваруудыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-18 12:14:55

Баянхонгор аймгийн угтаж, үдэх хаалга, аймгийн сүлд, УГЗ Г.Бирваа агсны хөшөөний загварыг сонгохоор, уралдаан ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэн ЗДТГ-т гарч байна.  

Аймгийн угтаж, үдэх хаалганы 16, аймгийн сүлдний 13, Г.Бирваа агсны хөшөөний долоон загварыг уран бүтээлчид тус бүр ирүүлжээ. Эдгээр бүтээлүүдийн ур хийц, бэлгэдэл, бүтээхэд гарах зардал зэргийг харьцуулж, уран бүтээлчдийн тайлбарыг албаныхан сонссон байна.

Бүтээлийг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, иргэдийн төлөөллөөс санал авч эцэслэн шалгаруулна.

                                                                                                                            Б.Мөнхзул

相关新闻