Гамшгийн үед ашиглах трактортой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-16 18:42:28

Цас хагалах болон автомашин чирэх зориулалтаар ашиглах Foton маркийн дунд оврын тракторыг ОБЕГ Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.Хангайн бүсийн голдуухан аймгуудын ОБГ- т ийм трактор өгсөн бөгөөд говийн бүсээс Дундговь аймагт ногджээ.

 Тал хээрийн бүсэд цас их унадаг. Ийм үед  цасанд сууж саатсан дуудлага ОБГ- т цөөнгүй ирдэг бөгөөд ийм үед дээрхи тракторыг ашиглана. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ашиглах техник хэрэгслийн бааз суурь сайтай байх нь ОБГ- т чухал. Тиймээс энэ бол гамшигийн үед ашиглах техник хэрэгслийг нэмэгдүүлсэн бодитой хөрөнгө оруулалт болж байгааг ОБГ- ын дарга Я. Алтанхундага тодотгосон юм.

Өнгөрсөн онд тус байгууллагад мөн техник хэрэгслээ сайжруулсан хөрөнгө оруулалт хийгдсэн нь 1977 оноос хойш шинэчлэгдээгүй явсан гал унтраах машиныг сольж, 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гал унтраах автомашиныг ОБЕГ- аас өгсөн явдал байсан. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашинтай болсон байна.

Т. Отгонтуяа         

相关新闻