Томуугийн улмаас 126 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд томуугийн улмаас 126 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт амбулаторийн үзлэгийн 11.6 хувийг томуу эзэлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 441 хүүхдэд томуугийн эсрэг вакцин хийжээ. Харин сүүлийн хоногуудад өвчлөл багасч байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Томуугийн өвчлөлийг сааруулах чиглэлээр Сайншанд сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалах багийнхаа амьдралын боломж тааруу өрх айлын тус бүр 40 хүүхдэд томуугийн урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 11-13-ны хооронд хийж дуусчээ.
Мөн өрхийн Эрүүл мэндийн төвүүд өглөө 00.08 цагаас орой 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Х.Эрдэнэбулган