Адаацаг сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-12 14:26:39

Дундговь аймгийн Адаацаг сумын Хашаат багийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчний голомт үүсч, сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Тус багийн Тэвшийн ар хэмээх газар өвөлжиж буй малчны хоёр хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторид шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин мөн болох нь батлагджээ. Өвчилсөн хоёр хонийг устгаж, хорио цээрийн бүсэд хяналтын нэг цэг байршуулан 7 хүн ажиллаж эхэлсэн байна. Адаацаг нь өнгөрсөн долдугаар сараас хойш хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон Дундговь аймгийн 9 дэхь сум болж байна.

Өнөөдрийн байдлаар Дэрэн, Дэлгэрцогт сумын нутаг дахь хорио цээрийн дэглэм цуцлагдсан.  Харин Эрдэнэдалай сумын Сангийн далай, Рашаант багийн нутаг дэвсгэрт 4 голомттой, хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Т. Отгонтуяа         

 

相关新闻