Эмийн үнэ, нийтийн тээврийн асуудлаар судалгаа хийж, мэдээлэхийг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-12 09:48:04
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, гэр хорооллын айлуудад хоёр тарифт тоолуур олгох ажил удаашралтай байгаа, СӨХ-той холбоотой гомдол тасрахгүй байгаа талаар ярилцлаа.

Хоёр тарифт тоолуур олгох ажил ямар учраас саатаад байгааг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК удахгүй мэдээлэл хийнэ гэв. Харин Баян-Өндөр сум ЗДТГ, Хууль эрх зүйн хэлтэс хамтран СӨХ-дын удирдлагуудтай энэ долоо хоногт уулзахаар  боллоо.

Мөн ижил төрлийн эм Эмийн сангуудад харилцан адилгүй үнээр зарагдаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ. Иймд Мэргэжлийн хяналтын газар үүнд анхаарч судалгаа хийн эргэн мэдээлэхийг даалгав.

Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 7035-3511 утсанд ирж буй гомдлын 60 хувь нь нийтийн тээврийн асуудал байна. Авто тээврийн төв энэ чиглэл тодорхой ажил төлөвлөж яаралтай шийд гэж ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Б.Оюун-Эрдэнэ  

相关新闻