0-5 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-10 13:50:03

Сүхбаатар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот захирамж гарч амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ асарч буй эцэг эх, асран хамгаалагч нарт эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгажээ.

Мөн хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хааж, олон нийтийг  хамарсан үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл зохион байгуулахыг  хориглолоо.  Баар ресторан, зоогийн газруудыг оройн 21 цагаас хойш ажиллахгүй байхыг анхааруулсан байна.

Эрсдэлт бүлгийн  хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны ахмад настанд тавих хяналтыг сайжруулан эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллах, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, АНЭ-ийн хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийг шуурхай шийдэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Т. Одончимэг

相关新闻