СҮХБААТАР: МУАЖ Ш.Чимэдцэеэгийн амьдрал, уран бүтээлийн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-27 11:35:35

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Уулбаян сумын харьяат, МУАЖ Шарын Чимэдцэеэгийн урлагийн амьдралд хөл тавьж өнөөг хүрсэн түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг Дарьганга зочид буудалд дэглэн олон нийтэд танилцуулж байна.

 

Түүхэн баримт бичиг, гар бичмэл, гавьяа шагнал, урлагийн дээл хувцас, сонирхолтой гар болон фото зургууд, ном товхимол, өөрийнх нь зохиол бүтээлийн дээжсээс энэхүү үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Тэрбээр үзэсгэлэнд танилцуулсан зарим эд өлгийн зүйлээ аймгийн Угсаатны зүйн музейд үзмэр болгон хадгалуулахаа мэдэгдсэн юм.