“Эрдмийн далай” сургууль англи хэлний кабинеттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль англи хэлний кабинетаа сургалтын орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан байна.
БСШУС- ын яамны 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургалтын ширээ сандал, компьютер, самбар зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг суурилуулжээ.
“Эрдмийн далай” сургуульд 5- 12 дугаар ангийн 750 гаруй сурагч англи хэлний хичээл үздэг. Нэг удаад 36 сурагч англи хэлээр ярих, сонсох чадвараа хөгжүүлэх нөхцлийг ийнхүү бүрдүүлсэн нь сургалтын орчин сайжрахаас гадна сурагчдын гадаад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар бүх нийтээр англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц өгөхүйц хөрөнгө оруулалт болж байгааг англи хэлний кабинетын нээлтэд оролцсон аймгийн удирдлагууд онцлоод дэлхийн хэл болсон англи хэлийг хичээн сурахыг хүүхдүүдэд захив.
Тус сургуульд жил бүр ЭЕШ-ыг зохион байгуулдаг. Англи хэлний энэхүү кабинет нь мөн ЭЕШ-ын англи хэлээр сонсох чадварын дасгалыг гүйцэтгэхэд илүү сайн нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Т. Отгонтуяа