Орхон аймгийн Засаг дарга цэрэг эрсээ эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-07 12:43:54
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь болон аймгийн Засаг дарга Д.Батлут нар 2016 оны нэг, хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж буй цэрэг эрсээ эргэлээ. 

Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 1992-1993 онд цэргийн алба хааж байсан бөгөөд 24 жилийн дараа ангидаа ирж байгаадаа баярлаж  ирэх жил тус ангийн 85 жилийн ой тохиох үед дахин зочилно гэлээ.

Мөн Засаг дарга Д.Батлут Зэвсэгт хүчний 336 дугаар ангид таван сая төгрөгийн батламж, зөөврийн компьютерийг ангийн захирагч, хурандаа Б.Батнямд гардууллаа. ЗДТГ-ын Цэргийн штаб сүүлийн жилүүдэд иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, иргэдэд Батлан хамгаалах салбарын мэдээ, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийг гэрээт цэрэгт элсүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний илрэл нь Сэлэнгэ, Төв, Дорноговь болон хөдөө орон нутаг дахь цэргийн анги салбарын үйл ажиллагаатай иргэдийг танилцуулах цэрэг дайчиддаа сэтгэлийн дэм, урам зориг, тэвчээр  хайрлах зорилгоор жилд хоёр удаа дээрх уулзалтыг зохион байгуулдаг юм.

                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻