Дундговь аймгийн өрхийн тоо сүүлийн 5 жилд тогтмол өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ2016 оны эцсийн байдлаар Дундговь аймаг 14 мянга 128 өрхтэй боллоо. Энэ нь өмнөх оноос 243- аар буюу 1.7 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа бөгөөд 2012 онд 13 мянга 186 өрхтэй байсан бол жил тутам ийнхүү тогтмол өссөн байна. Өрхийн тоо өссөнөөр нэг өрхөд ногдох хүн амын тоо 3.2 болж буурчээ.
Нийт өрхийн 7112 нь хөдөөд аж төрж байгаа бол аймгийн төв 3606, сумын төвүүд 3413 өрхтэй. Эмэгтэйчүүд тэргүүлж байгаа өрх нийт өрхийн 24 хувийг эзэлж байна.
Өрхийн ам бүлийг авч үзвэл, нийт өрхийн 21.1 хувийг 1 ам бүлтэй, 20.4 хувийг 4 ам бүлтэй өрх эзэлсэн бол 5- 3 ам бүлтэй өрх бол 13.5- 18.2 хувийг, 6 болон түүнээс дээш ам бүлтэй нь 9.6 хувийг тус тус эзэлжээ.Аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй 718 өрх байна.
2016 онд 169 гэр бүл шинээр бүртгэгдсэн. Үүний 77.5 хувь нь 18- 29 насны иргэд байгаа бөгөөд Сайнцагаан, Адаацаг, Өлзийт, Луус, Дэрэн суманд шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн иргэд хамгийн олон нь байжээ.
Харин гэрлэлтээ цуцлуулсан 32 гэр бүл байгаа нь урьд оныхоос 40. 6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Цуцлуулсан гэр бүлийн 71.8 хувь нь 7- оос дээш жил, 28.2 хувь нь 1-6 жил хамт амьдарсан гэр бүл байжээ.
Т. Отгонтуяа