Хотын гэрэлтүүлгийг шөнийн 02 цагт унтраана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-06 10:38:55
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хотын гэрэлтүүлгийг шөнийн 02 цагт унтраахаар боллоо.

Өвлийн цагийн хуваарийн дагуу хотын гэрэлтүүлэг шөнийн 01 цагт унтарч 06 цагт асдаг байсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа тарах үед харанхуй байна гэсэн гомдол гаргажээ. Үүний дагуу “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК цагийн хуваарьт нь өөрчлөлт орууллаа.

Орхон аймагт гудамжны 8000 гэрэл байдаг. Үүний ашиглалтад жилд дунджаар 200-300 сая төгрөг зарцуулдаг байна. Мөн орон сууцны иргэд цахилгаан шатыг 24 цагаар ажиллуулж байх саналыг “Эрдэнэт Ус ДТС”ОНӨХК-т гаргасан байна. Гэхдээ үүнийг санал асуулгаар шийдэх ажээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 60-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд цахилгаан шатыг 24 цагаар ажилуулна гэж тус компанийн ерөнхий  инженер Ч.Мягмарсүрэн хэллээ.     

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻