Махны үнэ бага зэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-05 18:15:11

Мандалговь хотын “Тогтох Мандал” хүнсний захад махны үнэ ханш өссөн байна.

Өнөөдрийн байдлаар хонины нэг кг мах 4500, ямааных 4000 төгрөгийн ханштай байна. Адууны мах кг нь 4500 төгрөг бол үхрийн шулсан мах кг тутамд 6000 төгрөгийн ханштай болжээ. Энэ сүүлийн 3 сарынхаас 500- 800 төгрөгөөр өссөн ханш болж байна

Хүнсний захын гадна худалдаалагдаж байгаа махны хувьд захын үнээс арай бага. Тухайлбал, хонины нэг кг мах 4000, ямааных 3800, үхрийн ястай мах кг нь 4500 төгрөгийн ханштай байна. Одоогоор махны эрэлт бага байгаа тул хүнсний захын гаднах махны худалдаа цөөрч, хүнсний зах доторхи махны үнэ ханш ийнхүү өсчээ.

Т. Отгонтуяа

相关新闻