Сирийн энхийн хэлэлцээ Астанад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-05 12:56:58

АСТАНА./KAZINFORM/. Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээг Казахстаны нийслэл Астана хотод энэ сарын 23-нд хийнэ гэж Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу мэдэгдлээ.

Оросын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 9-10-нд Туркэд очиж, хэлэлцээний бэлтгэлийг хангах асуудлаар ярилцах аж.

Сирийн сөргөлдөгч талуудын хооронд болох энхийн хэлэлцээг Астана хотод хийхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар тохиролцжээ.

Г.Доржханд

 

相关新闻